Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа “Орон зайн урлагийн наадам”-ыг зохион байгуулах гэж буй.
Тус наадмын зорилго нь уран бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, нийслэлийн иргэдийн сэтгэл, ханамж, тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлийн өнгө төрхийг сайжруулах үүднээс чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэхэд оршиж байгаа ажээ. Уг наадамд урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид, оюутан сурагчид хамрагдаж болох бөгөөд баг хамт олноороо оролцох боломжтой юм байна.
Наадамд оролцогчдийн бүтээлийг зургадугаар сарын 23-ны 12.00 цаг хүртэл Хангарьд ордны зургаан давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоот өрөөнд авах аж. Харин наадамд шалгарсан загварыг зургадугаар сарын 24-нд олон нийтийн хүртээл болгон танилцуулах бөгөөд долдугаар сарын 5-14-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах аж.
“Орон зайн урлагийн наадам”-д шагнал эзэлсэн эхний гурван байрны уран бүтээлчид цом, таван сая төгрөгийн эздээр тодрохоос гадна оролцсон бүх багийнханд ивээн тэтгэгчдийн шагналтай гэнэ.
Мэдээллийг авсан холбоос http://art.news.mn/content/183075.shtml
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд
http://ulaanbaatar.mn/index.php/content/show/8543
http://www.mglnews.mn/wap/content/45207.htm;jsessionid=7F89E738BB6AFF5F913D27519FC51CD7
- Н.Оргил Гэр бүл
- Д.Халиун Дуртмал
- Д.Батхолбоо Харбаач
- Д.Отгонбаяр Шоо
- Г.Түвшинбат Үлсаарах
- Х.Мөнхтүвшин Гоо ертөнц
- С.Бадрал Монгол домог
- Ө.Одхүү Намрын уянга
- Б.Түвшинтөр Адуучин удам
- Г.Гүенбат Говийн зэрэглээ
- Г.Гансүх Тэмээ
- Д.Билгүүн Гоо марал
- А.Ихбанди Тэмүүлэл
- Б.Батэрдэнэ Ижил хайр
- А.Өлзийбаатар Алсын батаар
- Ц.Амгалан Морь
- Ө.Батжаргал Хос Хатан
- П.Энхбат Буга
- С.Эрдэнэсайхан Туйлс
- Д.Дамдинпүрэв Уран нугаралт
- У.Далхочир Тэмээ
- Э.Мөнхжаргал Цох
- Ж.Цолмонхүү Эх нутаг
- Г.Галбадрах Янгир ямаа 2ш
- Б.Орхонтуул Энерги
- П.Цогтбаатар Дөрвөн бэрх
- Ж.Шижирбаатар Эмээ
- Л.Гантөмөр Дээж
No comments:
Post a Comment